“Гадаад ном хямд худалдаа” цахим номын дэлгүүр нь 2024 онд байгуулагдсан бөгөөд гадаад хэл дээрх, ихэвчлэн Англи хэл дээрх ном борлуулдаг. Бид дэлхий даяар алдаршсан зохиолчдын шилдэг бүтээлүүдийг Монголынхоо уншигчдад хамгийн хүртээмжтэй үнэ, найдвартай үйлчилгээтэйгээр хүргэхийг зорьж ажилладаг.

Бидний онцлог нь уламжлалт бараа борлуулалтын явцад гардаг нэмэлт өртгүүд болох дэлгүүр болон агуулахын түрээс, тог цахилгааны төлбөр, маркетингийн зардал, дундын олон шат дамжлага гэх мэт шаардлагагүй зардлуудыг танаж, таны гарт шууд, бодит өртгөөр хүргэхийг эрмэлздэгт оршино. Учир нь мэдлэг бол тансаг хэрэглээ биш, хүн бүр тэгш хүртэх боломж байх ёстой.

Англи хэл дээр цаасан ном унших нь хэлээ сайжруулахаас гадна сэтгэхүйн цар хүрээг нэмэгдүүлэх, төвлөрөл, санах ойг дэмжих, төсөөллийн хил хязгаарыг тэлэх, зарим тохиолдолд орчуулгаас алдагддаг утгыг бүрэн ойлгох гэх мэт маш олон давуу талтай. Энэ бүхнийг дэмжих үүднээс бид зөвхөн ном худалдаалахаас гадна унших дадлыг хамтдаа түгээж, уншигчдынхаа өсөлт хөгжилд хувь нэмэр оруулахыг мөн хүсдэг.

Ном бол бидний амьдрал хэмээх аялалын хамгийн үнэнч бөгөөд найдвартай анд нөхөр.
Ном бол зогсоо зайгүй хангинах дуу чимээ, тоймгүй их мэдээллийн давалгаанаас түр амсхийгээд, зөвхөн одоодоо төвлөрч, төсөөллийн ертөнцдөө умбах нэгэн хаалга.
Ном бол завгүй амьдралын хэмнэл дунд өөртөө бэлэглэх хэсэгхэн цаг хугацаа, өөрийгөө таних чимээгүй аялал, алхам алхамаар өсөлт рүү тэмүүлэх шат.

Анх бид зөвхөн фэйсбүүкээр дамжуулан номоо хүргэдэг байсан бол уншигчдын тоо өсөн нэмэгдэж, хэрэглэгч та бүхнийхээ итгэл, дэмжлэгийн ачаар нэг жилийн дараа вэбсайтаа нээж, илүү төвлөрсөн, ойлгомжтой, ойр үйлчилгээг санал болгож байна.

Вэбсайтаараа дамжуулан:

  • 24/7 худалдан авалт хийх боломж
  • Номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
  • Захиалга хийх явц хялбар, түргэн
  • Хүртээмжтэй үйлчилгээг авах боломжтой.

Номын үнэ өртгийг багасгахаас гадна, уншигч та бүхнийхээ амьдралд жижигхэн боловч утга учиртай өөрчлөлт бий болгож байвал тэр л бидний эрхэм зорилго. Манай уншигчдын цар хүрээ өдрөөс өдөрт тэлж, номын соёлыг түгээж байгаад бид туйлын их баяртай байна. Бид танд ном хүргэж өгдөг бизнес биш, харин таны суралцах, амжилтад хүрэх аяллын хамтрагч байхыг илүүд үзнэ.

Хамтдаа уншиж, хамтдаа хөгжицгөөе! 📖✨