Description
Зохиолч Ноа Каган нь AppSumo компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Facebook, Mint зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр энэ номондоо 48 цагийн дотор 7 оронтой орлоготой бизнес эхлүүлэх алхам бүрийг тайлбарласан. Үүнд:
Бизнесийн санаа сонгох: Хэрхэн амьдралд хэрэгтэй, хүмүүсийн асуудлыг шийддэг бүтээгдэхүүн бий болгох вэ?
Бүтээгдэхүүнээ баталгаажуулах: Хэрхэн 48 цагийн дотор төлбөр төлөх хэрэглэгчдийг татах вэ?
Бизнесээ өргөжүүлэх: Хэрхэн хурдан өсөлттэй, тогтвортой бизнес бий болгох вэ?
💡 Гол санаанууд
Айдсаа даван туулах: Бизнес эхлэхээс айж, хойш тавих нь түгээмэл. Каган айдсаа даван туулахын тулд “Magic of NOW” буюу одоо хийхийг зөвлөж байна.📆✨
Бүтээгдэхүүнээ баталгаажуулах: Бүтээгдэхүүнээ бүтээсний дараа зах зээлд гаргах нь эрсдэлтэй. Харин урьдчилсан захиалга, ландинг пэйж, маркетплейс ашиглан хэрэглэгчдээс мөнгө авах нь зөв арга юм.💳🔍
Бизнесийн санаа сонгох: Бизнесийн санаа сонгохдоо “витамин эсвэл өвдөлт намдаагч” гэж ялгаж үзэх хэрэгтэй.
Витамин бүтээгдэхүүн — хэрэглэгчдэд хэрэгтэй ч амьдралд зайлшгүй шаардлагатай биш🥦
Өвдөлт намдаагч бүтээгдэхүүн — хэрэглэгчдийн бодит асуудлыг шууд шийддэг, тэднийг мөнгө төлөхөд хүргэж чаддаг.💸






Reviews
There are no reviews yet.