Description
📚Товч тайлбар:
The Body Keeps the Score нь Bessel van der Kolk-ийн бүтээл бөгөөд нь траума нь сэтгэл зүй болон бие махбодийн түвшинд хэрхэн хадгалагддаг вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарладаг. Зохиолч олон арван жилийн судалгаандаа тулгуурлан гэмтлийн дараах сэтгэл зүйн хямрал, түгшүүр, уур хилэн, хяналтгүй болох зэрэг мэдрэмж нь зүгээр нэг сэтгэл санааны асуудал бус, тархи ба мэдрэлийн систем хоорондын өөрчлөлтөөс үүдэлтэйг харуулдаг.
📖Номд:
~ Гэмтэл хүний тархи, бие, сэтгэлд хэрхэн нөлөөлдөгийг мэдрэлийн шинжлэх ухааны түвшинд тайлбарлана
~ Яагаад ярилцлагын эмчилгээ дангаараа хангалтгүй болохыг харуулна
~ Neurofeedback, йог, EMDR зэрэг бие төвтэй эмчилгээний арга замуудыг танилцуулна
~ Хүн өөрийн биедээ дахин итгэж, хяналтаа сэргээх нь эдгэрлийн үндэс болохыг онцолно
💡Номын онцлог:
~ Судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэстэй боловч ойлгомжтой бичигдсэн
~ Сэтгэл зүйн гэмтлийг зөвхөн оюун ухаанаар бус, бие махбодиор эдгээх шинэ өнцөг
~ Эмч, сэтгэл зүйч, болон трауматайгааа тэмцэж буй хэн бүхэнд зориулсан гүн ухааны бүтээл
🌟Яагаад унших хэрэгтэй вэ:
~ Өөрийн дотоод шархыг ойлгож, эдгээх хүчийг мэдрэхийн тулд 💭
~ Хүний сэтгэл ба бие хоёрын уялдаа холбоог гүнзгий ойлгохын тулд 🧠
~ Траумагаас ангижирч, өөрийн амьдралд итгэл, хяналтаа дахин олохын тулд 💪💫






Reviews
There are no reviews yet.